type='text/javascript'/> type='text/javascript'/>

12/21/10

Сэтгэлийн үгс

 11Б одоо чиний сэтгэлд зүгээр л дурсамж болж үлдэж үү эсвэл мартахын аргагүй 11б юу гэдэг нь өөрөөс чинь л шалтгаална.  Заавал бид үүрд нэг ангийхан байх ёстой гэж ятгаж, хатгахгүй. Мартлаа зангаа хувиргалаа гэж гомдол ч мэдүүлэхгүй. Гэхдээ 11 төгсөөд ангийхныхаа тухай юу гэж бодож бас амлаж байснаа эргээд нэг харцгаая. Магадгүй энэ Post ийг уншаад чи ингэж бичиж байснаа ингэж бодож байсандаа гайхаж ч мэднэ. Хамгийн гол нь тэр үед чиний бодол өнөөгийн бодолтой чинь хэрхэн нийцэж байгаад дүгнэлт хийгээрэй.


Дурсамж дүүрэн ангийн андууд минь
Дандаа өөдрөг яваарай
Маргааш бүхэн өнөөдрөөс сайхан
Мартахын аргагүй 11б бид нэг ангийнхан
                                                                          2009-01-30 Б.Нямгэрэл
 
Бэхийн толботой дурсгалын дэвтрээ нандигнаарай
Бичгийн ширээнд тохой нийлүүлсэн андаа бүү мартаарай 
Бид нэг ангийнхан гэдэг үгийг үүрд дурсаж яваарай.
Манай ангийнхан бол шилдгээс шилдэг хүүхдүүдтэй үнэхээр гоё анги магтаад магтаад дуусахгүй юм байнөө. хэхэ (11б үүрд хамт)

                                                   2009-02-08 Ангийн дарга Б.Солонго-S
 Саяхан нэг нусаа гоожуулсан жоохон жоохон байсан ангийн анд нар минь нэг л мэдэхэд том том өөлхөн өөлхөн болцгоосон байх юм. Арван жилээ төгсөх гэж зарим нь баярлаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг их л хэцүү байна даа. Арван жил Өө биш ээ 11н жил гэхгүй юу хэхэ
"Арван жил үерхэж дассан
Ангийн нөхдөө
Ангийн анд Ихбаяр чинь
Never never never forget"
Удахгүй болох ЭЕШ-аа амжилттай өгч хүссэн сурьгуульдаа орж аз жаргалтай баяр хөөрөөр бялхаж яваарай. Ажа ажа амжилт
Далайг эзэгнэх далайн дээрэмчид гэж байдаг бол
Харин 11б энэ сургуулийг эзэгнэхэн төрлөө
                                                                              2009-03-15  М.Ихбаяр

Өчигдөр ангийн тайлан болоод ангиа ёстой гоё болгоод ангийнхныхаа зураг, бичлэгийг үзээд үнэхээр их сэтгэл хөдөлж, дахин хаммт сурч, инээлдэж, хөгжилдөж, зовлонгоо хуваалцах жаргалтай цаг мбч минь улаи багасч байгааг мэдэрч, өөрийн эрхгүй нулимс гарч уйлсан. Би энэ ангид ирээд 3хан жил суусан хэдий ч 10н жил хамт байсан юм шиг дотно бас үнэхээр сайхан хамт олон байж чадсан. Биелэгдэшгүй ч гэсэн би та нартайгаа үргэлж хамт байж том болсон ч энэ л хэвээрээ байхыг л хүсч байна. Гэхдээ бид үргэлж сэтгэл зүрхээрээ хамтдаа байнаа. яагаад гэвэл бид Мартахын аргагүй 11б ш дээ.
Ангийнхандаа бүгдэд нь хайртай шүү.
Бид үргэлж 11б-н хүүхдүүд
Дуу хуураар дүүрэн
Дуулиант насны минь 11н жил
Хөөр баяраар дүүрэн
Хүүхэд насны минь хаяг 11б
                                                                  2009-05-01  Ц.Ариунтуяа

Яаж ангийнхнаасаа сална даа. Тиймээ майхаан
                                                                    2009-04-15 Э.Ганцоож

Ингээд 10н жил сурчихсан төгслөө гэж бодохоор сонин байгаа биз. Зөндөө олон жил хамтдаа байсан ангийнхандаа хайртай. Бас та нар үнэхээр бахархмаар хүүхдүүд шүү гэж хэлмээр байна. Манай ангийнхан хаана ч шилдэг нь шүү.
Та нарыгаа хэзээ ч мартахгүй.
Бид үүрд зүрх сэтгэлээрээ хамт.
Бид үүрд нэг ангийхан.
                                                                    2009-03-16    Ц.Солонго

 Тэнгэр ниргэж
Тэнгис ширгэсэн ч
БИД НАЙЗУУД
Хазгай гишгэж
Халтирч унасан ч
БИД НАЙЗУУД
Хайртайгаа учирч
Хагацаж салсан ч
БИД НАЙЗУУД
Үрээ үзэж
Үхлээ хүлээсэн ч
БИД НАЙЗУУД
                                                2009-01-26 Ч.Думаа

Хур борооны дуслаар нулимсаа нэг сэлбээрэй
Хус модны навчаар зүрхээ нэг чимээрэй
Худал үнэн хоёрыг заавал ялгаж яваарай
Хуурамч амьдралын нугачаанд өвдөг битгий сөгдөөрэй
Амьдралд чинь OK
Ажилд чинь GOOD
Нүүрэнд чинь SMILE
Нүдэнд чинь HAPPY
Хайранд чинь LOVE
Өөрт чинь ROSE                    бэлэглэе.
Хүссэн сургуульдаа ороорой.
                                                                 2009-01-26 Б.Уугангэрэл

Хүссэн хүсээгүй бид удахгүй нэг нэгнээсээ салж бусдыгаа үгүйлэх болно. тиймээс салах дөхсөн энэ богинохон хугацаанд нэг нэгэнтэйгээ эвтэй bj жинхэнэ нэг ангийнхан шиг байцгаая.
Баасан гариг 4-р цаг англи хэл дээр ангийн анд Бат-өлзий сэтгэлийн үгсээ үлдээв.
                                                                  2009-03-20 Ө.Бат-өлзий

За за ангийнхныхаа талар жаахан бичээдхий манай ангийнхан хүүхдээрээ би лав энэ ангид орсондоо аймар их баярладаг шүү. Манай ангийнханд ямар ч хүнд хэцүү явдал гарсан ч даваад гарч чадна гэж бодож байна шүү. За за ингээд ангийнхаа уриаг нэг хэлий тэ.
Галтай цогтой сак 11б
Гарамгай сурамгай ок 11б
SO SO CAN
                                                                                           А.Алунгуа

Томоогүй гэнэн насандаа
Тоглож хэлсэн үг минь гомдоож байсан бол уучлаарай.
                                                                      2009-05-01  Я.Очирбат

Толгой эргүүлсэн алгебр
Томъёонд ороолдсон физик
Давхар байшинтай гёометр
Давс граммласан хими
Хоолой сөөлгөсөн дуу хөгжим
Хөлс асгаруулсан биеийн тамир
Хайрлаж дурлалцсан гэнээ хосууд
Хөөж туусан сургуулийн цэвэрлэгч
Аашилж загнасан ангийн багш нар
Сэтгэл сэргээсэн завсарлага
Инээж эхэлсэн нэгдүгээр анги
Энэ бүгд нийлээд 11н жилийн дурсамжаа гэж...                                                    
                                                                    2009-01-27 Э.Бат-эрдэнэ

Хүссэн сургуульдаа ороод хүссэн мэргэжлээ эзэмшээд миний зүгээс сэтгэлийн гүнээс ерөөе.
                                                                            2009-03-10 Г.Тэлмэн

Наран зүгт тэмүүлсэн
Цэн тогоруу
Найз олон нөхдийн минь
Даль жигүүр нь ихэмсэг байж
Хүссэн газраа хүрч
Сурсан эрдмээ гайхуулж
Хүний хүүгийн нэрийг
Өндөрт өргөж явах болтугай
Гэгээн сэтгэлтэй гэрэлт үйлстэй ангийн андуудаа
Алаг зүрхэндээ үргэлж нандигнаж яваарай
11б гоё шүү. Ангийнхандаа маш их хайртай. Уйлав..... Инээв
                                                              2009-05-07 21:45  Д.Тэнүүнтамир

Today is 2009-02-11 23:23
Дэлбээгээ нээсэн цэцэг шиг
Дэлгэрч байг амьдрал чинь
Дээрхи алтан нар шиг
Гэрэлтэж байг амьдрал чинь

Үзэг цаас хоёроор зэвсэг хийж амвдар
Үнэнч байх нөхдөөр түшиг хийж амьдар
Толгой зүтгэл хоёроор мөнгө хийж амвдар
Тоогоогүй өнгөрсөн нэгнийг эргэж хартал амьдар




Дурсгал гэж дурсгалыг хэлнэ
Дурсан санах нөхдийг хэлнэ
Найзаа гэх сэтгэлийг хэлнэ
Нандин сайхан үерхлийг хэлнэ
Саяхан л аав ээжийнхээ гараас хөтлөөд сургуулийн зүг алхан ачит багшаас эрдмийн түлхүүр өвөртлөн А үсэг заалгаж байсан тэр жаахан 1б ангийнхан саяхан мэт санагдана. Гэтэл одоо 4хөн сарын дараа сургуулиа төгсөх гээд бужигналдаж буй 11б ангийнхан болжээ. Цаг хугацаа ямар хурдан юм бэ? тэ. Бид үргэлж нэг ангийнгхан хайртай шүү.
                                                                  2009-02-11 23:23 В.Ариунтуяа


МЭ XXI-р зуун хулгана жил 5-дахь өдөр үлдээв. 2009-01-30-нд 9цаг 10минут, 30секунд, 30 доль "Сэтгэлийн үгээ бичих гэж байгаа ангийн анд найз Боржигон овогтой Энхбаатарын Мөнхтөр байлаа."
Эхлээд ангийнхаа тухай өөрийн сэтгэлийн үгээ тунгаан бичиж өгүүлье. хэхэ
Манай ангид 27 од хүүхэд байдаг. Бүгд аймар лаг, гоё моё, сайхан майхан сэтгэл мэтгэлээрээ хүүхдүүд юм. Нэг ёсондоо үгээр хэлж бичгээр бичиж болмооргүй аймар лаг гоёийн гоё анги юм. За би алтангадас од шүү. Бусад нь бүгд том том од шүү. Бид үүрд хамт байна байх гэж боддог. Өө ганц муу ангийнхаа Алтай багшийгаа бичихээ мартчихсан байна шдээ. Багш минь их ачтай хүн. Манай багш бол сар байгаа юм. ( Сар нь нэг ёсны том од юм.) За багшийгаа хайрлаж явцгаана шүү.
Он цагийг хамтдаа туулсан
Ангийн охидууд
Орон зайг хамт элээсэн
Ангийн хөвгүүд
Нар угтаж гүйсэн
Үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа
НЭГ АНГИЙНХААН
" За уйлаад яахав дээ" тоголсийнмаа.
                                                                    2009-01-30  9:30 Э.Мөнхтөр

Өнөөдөр манай ангийнхан бүхнээс илүү бүр илүү шүү бүгд их хөөрхөн харагдаад л яаг л дурлах нь байна шүү. хэхэ
Би бодохдоо ямар азаар энэ ангид орсон юм бэ? гэж байнга асууж боддог. Гэхдээ би хариултаа олсон. Хариулт нь бурхан тэнгэрээс надад өгсөн билэг гэж боддог. Энэ Батнаа гэдэг юм уншаад байх юм аа. Хэхэ
Тиймээ 11б тэнгэрийн одод
Тэргэл сартай шөнийн одод
Магад 11б лусын одод
Маргаангүй харин mу 11б одод
Үнчийяа хэ хэ
                                                          2009-02-02 Б.Тамир


Арван жил үерхэж дассан
Ангийн олон нөхөд минь баяртай
Эргээд уулзхын ерөөл билэгдэж
Эвийн халуун сэтгэлээ өргөе
                                                          2009-03-11 Базарсэд

Давтагдашгүй амьдралын үнэн агшин
Дахиад олдохгүй хүүхэд нас
Долгионт амьдралын зурвасхан үе
Дурсамж дүүрэн сурагч насаа үүрд мөнх дурсаж яваарай.
                                                              2008-02-03 Б.Түмэнжаргал

Дэндүү зөөлөн багшийнхаа дээжис болсон айлтгалаас
Дэлгэж тавьсан номын дэрлүүлж зүйсэн үсэгнээс
Хорол тоонот сургуулийн хойморт залсан эрдмээс
Холбож тавьсан хөлгийн хохон дуутай судар
"Бид нэг ангийнхан"
удахгүй төгсөх нь дээ. Юу бодогдож байна? Юм юм л бодогдож байна уу? Тэгж л таараа хэхэ. За тэгээд 10н жил минь. миний сэтгэл зүрхэнд томоохон орон зайг эзэлсэн байх юм. Уйлалдаж, дуулалдаж, инээлдэж, баярлаж, хэрэлдэж, зодолдсон олон дурсамж минь бидний 10н жилийн үерхэл нөхөрлөлийн гэрчлэх буй заа.
Амьдрал руу хөл тавьж байна миний л найз
Ардаа үлдэж байна хүүхэд насаа
Алдаж онох зүйл бишгүй л олон гарна
Дөнгөж л амьдрал эхэлж байна
Жаргал гэж байвал зовлон үргэлж байдаг юм
Хэзээ ч ухрахгүй шүү
Амьдралын шуургыг сөрнө үү гэхээс сөхрөхгүй шүү миний найз ...
Өнөөдөр чи алдавч маргааш чи хожно
Өнөөдөр чи зововч маргааш чи жаргана
Ямар ч хэцүү зүйл байсан ч даван туулж
Маргааш ирэх жаргалыг хүлээгээрэй.
Энэ хорвоогийн гэрэл гэгээтэй бүхэн чинийх л байг анд минь.
Нар туссан эрдмийн өргөөнд
Насаараа сурах юм шиг бид чинь андуурч
Намайг л гэж захьсан багшийнхаа үгийг тоолгүй бид чинь хатуурч
Сурагчийн форм цүнхнээсээ хурдан салвал түүнийг жаргал юм шиг эндүүрч
Сурагч наснаасаа улам холдсоор байгаагаа мэдэлгүй бид чинь инээлдэх юм.
                                                                      2009-02-02 О.Уянга



Ашигласан материал:
Оюукын Үнсгэлжин, Цасан гоо, Нойрсож буй гоо бүсгүй, Жасмин, Бэлла нарын зурагтай ягаан дурсгалын дэвтэр. (Даваахүү, Думаа, Ууганаа, Ариунтуяа, Ариука нарын төрсөн өдрөөр бэлэглэж байсан хэ хэ)
За за ямар ч байсан өөрийхөө нандин дэвтрийг гаргуунд нь гаргаад ил гаргалаа шүү!!! хэхэ
Өө нээрээ үг үсгийн алдаа нь бид 2ын буруу биш анхнаасаа ийм алдаатай биччихсэн байсан учир яг дуурайж бичлээ.








2 comments:

  1. ene uneheer gaihaltai... munhuugiin helsneer uilaad yaxnawdee ghd ni l nulimsaa archihaa sanalaa... hehe

    ReplyDelete