type='text/javascript'/> type='text/javascript'/>

12/7/10

Холбоо барих

Ангийхантай холбоо барих бол энд дарж мэдээллээ авна уу. Зарим нэг мэдээлэл буруу оруулсан бол хэлээд засуулаарай.

Эрхэмсэг ноён Я.Очирбатад: Таны хочийг өөрчлөхийн тулд эхлээд улсын төв хорооны  ангийн хурлаар, дараа нь намын дарга нарын хурлаар, тэгээд бүлгийн ерөнхий зөвлөлөөр хамгийн сүүлд блогын удирдах албаны зөвлөлийн хурлаар үе шат дарааллуулан авч хэлэлцэнэ. Уг хурлуудын гишүүдийн 90% аас дээш ирцтэй 70% аас дээш саналын зөвшөөрөлтэй тохиолдолд хочийг өөрчлөх дүрэм журамтай. Гэтэл энэ улирлын эхний хурлын тов тогтоогдоогүй байгаа тул өөрчлөх боломжгүй. Тогтоогдлоо ч зөвшөөрөгдөх магадлал маш бага байх болохыг танд албан ёсоор мэдэгдэж байна. Танд хүндэтгэн ёсолсон 11б ийн хэсэг нөхөд.

Нэрээ бод гэж ээж минь амьд сэрүүндээ захисан
Нэрээ хайрла гэж эх орон минь алаг зүрхэнд шивнэсэн 
Заяасан насандаа дээдлэм нэр
Залгамж үрсдээ овоглох нэр 
Төрөхөд өлгийдөө бичүүлнэ 
Төгсөхөд чулуун дээр сийлүүлнэ... 
                                                                        Ш. Сүрэнжав

No comments:

Post a Comment