type='text/javascript'/> type='text/javascript'/>

12/6/10

Тэмдэглэсэн баярууд

Ер нь баяруудыг дажгүй тэмдэглээл байдаг байсын байна. Санаж байгаа ганц 2 юмаа оруллаа.
  • Зиа тд хамгийн анхны баяр бол мэдээж 1999оны 9сарын 1. Гэхдээ энэ өдөр бид нарт Соронзонболд багш хичээл зааж байсан. Аягүй алиа багш санагдаж байсан. За за энэнээс өөр юу ч санахгүй байнаа.
  • Үсэглэлийн баяр. 1999 оны хэдэн сарын хэдэн. Манай ангийхан Ё-Й хүртэл үсэгнүүд болж байсан. Тд бүгдээрээ ангидаа орж ирээд багшаас шагнал авсан. Хэ хэ Март цэвэр бичигтэн болж билээ хахахаха.
  • 4 дүгээр ангийн шинэ жил. Би өвчтэй байсан болохоор очиж чадаагүйээ. Ямар ч байсан ангидаа жижигхээн party зохиогоод балаа авцгаасан сурагтай. Мөнгөнсаран "Та нар битгий шоолоорой" гэж иржаагааад лаг бүжиглэсэн гэсэн. /баарны бүжиг хэхэ/
  • 5дугаар ангийн шинэ жил. Ангидаа ширээ засаад баг болж хуваагдаад тэмцээн зохиосон. тэмцээндээ бэлдэх гэж бөөн сүр Манай багийхан Сэлэнгэгийн засвар хийжаагаа байшинд нь өдөр болгон очиж бэлдээл хэхэхэ. 10 дугаар ангийн Чацмаа гэдэг эгч зохион байгуулаад. Хэдэн ч баг байлаа даа. Лав л миний санаж байгаагаар Top, Sky гэдэг нэрүүдтэй багууд байлаа. Sky ийхан аягүй хөөрхөн мэндчилгээ дэвшүүлсэн. Ардын элчээр. Түмэнбаяр нэг цагдаагийн хувцас өмсөөд..... Очироогийн аав нь нээрээ өвлийн өвгөн болсын байна. Тд хүүхдүүдийг шагнасан чинь дандаа охидуудыг шагнаад ганц эр нь Мөнхтөр болсон чинь зайлуул дурсамжин дээр нь нэрий нь Мөнхтуяа гээд биччиж.
  • 6 дугаар ангийн шинэ жил. Бас л баг. Багш заавал Киноны хэсгээс тогло гээд бодвол өмнөх жилийн Sky-н үзүүлбэр таалагдсын байлгүй. Манай багийхан бол тасарцан байсоон "Овжин охид" ын хэсгээс тоглоод хэдэн хөвгүүдээ охидууд болгосон. Базараа цагаан палаж өмсөөд, цаас барийд хунгийн бүжгээр 2 тийшээ гүйгээд. /Нээх хөөрхөн/ Гэхдээ Манай баг түрүүлээгүйээ Мөнхтөрийх түрүүлсэн. Тэдний баг "Төслийн анги" тоглосон. За за тл нэг иймэрхүү. Тарсан хойноо үйлийн лайгаа эдлээд охидууд л ангиа цэвэрлэсэн . /Ер нь дандаа л...../
  •   8-н шинэ жил. Би бас л өвчтэй. Манай ангийхан А-тай хамт тэмдэглэсэн. Ширээ засаагүй гэсөөн шар гарсан байсан болохоор угаасаа сургуулиас хориглоцон байсын. Хоёул хамтдаа зохиогоод. Тл өөр юм сонсоогүй дээ. Нээрээ А-тай хосоо сольж хоёул хамтдаад оръё гээд өмнөх өдрүүдэд нь тэдний охидууд манай хөвгүүдээс сонголт хийлээ. Бурмаа Мөнхтөрийг, Сувдаа Ихбаярыг /аая/. Тд шинэ жилийн дараа энэ 4 ийг нилээн холбож шоолсон доо.
  • 9-н шинэ жил анхны палажтай шинэ жил. Бүх  9ийхөн багш нартайгаа цуг тэмдэглэсэн. Манай ангийхан од болсоон болсон. Солонгос киноны дүрд тоглоод манайх Духаныг сугалсан. Тд түрүүлсэн. Ихбаяр Духан болоод шилдэ дүрий нь авлаа. Ха ха охидууд захын авгай нар болоод Духан мандтугай гэж орилолдсон. Хөвгүүд нэг тэл нь япончууд нөгөө тал нь Духаныхан болоод хоорондоо зодолдоол. Думаа нээрээ гүнж болоод. Аа бас Адъяа 9ийхний хамгийн сайхан хөвгүүн ч билүү нэг номинацад дэвшүүлээд тэмцээнд биеий нь ашиглаад байсан хахаха. 
  • 9-н Цэргийн баяр. Ерөнхий зохион байгуулагч нь багш. Заал авжаагаад хөвгүүдийн дунд тэмцээн зохиогоогоод. Нэг бодлын шийтгээд байгаа ч юм шиг. Жагсааж зогсоож байгаад дуулуулаад. Нэр нь юу билээ дээ "Хайрт минь чи минь хүлээгээрэй намайгаа" гээд дууллаа. Би л хувьдаа хөвгүүдийгээ өрөвдсөөн. Хэдэн солгой юмнууд зөрөлдөөл. Дараа нь ангид ороод 9н эрдэний өргөмжлөл өгөөд. Зарим нь авсан эрдэнээ голоод байлуу даа. Ямар ч байсан багахан маргаан гарсиймдаг. 
  • 9ийн хонхны баяр. онц болоогүй л санагджийна. Өглөө нээлт ч гэхүү хаалт ч гэхүү тэрийг нь үзчээд нэг кафе орсон. Тахианы мах идсэн / хаха/. Багш нартаа түрүүвч өгөөд байсан. Дараа нь хонхны баярын үдэшлэг. сууцгаажаагаал тарсан дөө. Угаасаа бид нар гол дүр нь байгаагүйм чинь.
  • 10ын шинэ жил. Ангиараа Оргилуунд тэмдэглэсэн би шилжчихсэн байсан болохоор юу ч мэдэхгүй. Гэхдээ зургууд байнаа. 

  • 10-н Мартын 8. Хөвгүүд охидуудыг баярлуулсан. Заал аваад уралдаан зохиогоод. "Чингис ямар хүн бэ?" гэдэг асуулт асуугаад буруу хариулбал толгой дээр нь устай шаар хагалаад. Бүгд хариулж чадаагүй норсон. Уг нь хариулт нь Царайлаг хүн юм байна лээ. 
  • 10ын цэргийн баяр. Охид хөвгүүдийг Бэ-гийн ээжийн гуанзанд хүлээж аваад. өшөөгөө авсан даа. Нүүрэн дээр нь тос түрхэж байгаад гурилан дотор дүрүүлсэн. Тараад нэг тоглолт үзсэн. юу ч билээ нэг жижигхэн хамтлаг л байсиймдаг. 
  •  11д Ариунаагийн төрсөн өдөр. Энэ өдрийг хэлхгүй бол болохгүй байхаа. Уг нь ангийхан тглолтоо бэлдээд ангидаа цуглацан байсын. Тд Ариунаа төрсөн өдөр гээд хүүхэд болгонд торт, ундаа нтэр авчираад. Даанч заваартацгаасан л даа. Ирээгүй байсан хүүхдүүдийхээ тортоор байлдаад. Манаачид загнуулсан. Дараа нь Мөнхбат багш, эрхлэгч, захирал эд нар ангид орж ирээд баахан загнасан. Муу манаач л баахан худлаа юм нэмж хэлсэн байлээ шд. Бэ-г өөрийгөө хөгшин төгцөг гэсэн ч гэжаах шиг. Тэр үедээ аймар байсан шүү.
  • 11ийн шинэ жил. Гоёо гоё. Эхлээд сургуулийн шинэ жилд ороод . Дараа нь сэргээшд орсон. Бүгд л аймар хөөрцөн байсан. Тараад хөвгүүд Тэлмэнгийн кафе рүү нууцаар яваад хоносон. Ямар ч л байсан 7 хоног ярих яриатай болов доо. Тэр үед багш өвчтэй Бүрэнтогтох багш ангийг дааж авсан байсан. Тд яриа сонсчоод та нар хаана хоносон гээд юу яриад байгаан гэхээр нь ангийхан PC гээд хэлчихсэн. 
  • 11ийн Март . нэг хагассайнд Хөвгүүд хаалга тогшоод урилга өгчөөд явлаа. Нээх хөөрхөн баярын Манго-д урьж байна гэчихсэн байсан. Тэлмэнгийн кафед болоод. Хөөрхөн хүлээж авсан. Ихбаяр гитараа тоглоод тэд нар дуу дуулж өгсөн. Даанч Ихбаяр буруу дуулж эхлээд баг алцан л даа. Тараад суварга гараад. Хөлдөж үхэх шахсан. Гэхдээ л гоё байсөөн. За ганц баримт оруулчий.
  • 11ийн цэргийн баяр. Тэр үеэр хичээлтэй байсан болохоор гоё баярлуулж чадаагүйээ. Хөвгүүдийг ангид хоол идүүлээд...................... За за цаашаа санажаагаа биз дээ.
  • 11ийн багш нарын баяр. Энэ өдрийг бичихгүй үлдээж болохгүй байхаа. Багшид тоглолт хийсэн мөнгөөрөө ширээ сандал авч өгсөн. Бэлэгээ өгөх гээд хүлээгээл байсан багш ирдэггүй. Хаалга онгойхоор л сандралдаал. Тд Туул багштай нийлж байж нэг муу оруулж ирсэн. Орж ирэнгүүт нь дуулж өгөөд багшийг уйлуусан. /Бас Сэкэг хэхэ/. Бас жинхэнэ баяраар нь бид нар багш болсон. Сургуулиар дүүрэн сурагчан багш нар. Нээрээ багын багш болсон хэд дээрээ үдийн цай уух гээд багаар баахан эргэлдсэн. Олж идэж чадацгаасан ч юмуу. 
  • Сүүлчийн баяр хонхны баяр. Баяртай мөртлөө гонсгор өдөр. Ингээл төгсчлөө гэж бодохоор цаанаа л нэг гунигтай. Өглөө 12 ийн тэнд цуглараад машин чимэглэцгээчээд сургууль руу хөдөллөө. Нээх олимпын аваргууд шиг багш гэж нэг юм баахан медалууд зүүлгээд, хөтөлцүүлээд, хүүхдүүдийн голоор тойроод, гараа даллаад явж явж байрандаа зогслоо.Нээх эвгүй. Гадаа хүйтэн байсан болохоор нээлт бүрэн яваагүй. Дараа нь дурсамж хичээл.  Проектороор бичлэг үзээл асгаруулж өгсөн. Бас Мөнхтөр од болсон. Дуусаад Суварга, гандан, хүн чулуу ороод эргээд ангидаа ирсэн. Эцэг эхчүүд мантуун бууз хийж өгсөн. /ёстой гоё/ бас эцэг эхчүүд бяцхан концерт тоглож өгсөн. Бүгд л их бага хэмжээгээр хөөрцөн байсан даа. Үдэшлэг. За манай ангийн танилцах бүжиг од болсөөн. Дараагийн  маршрут Баянхайрхан. тэнд бас л хөөрөл. Хамгийн сүүлд нууц ажиллагаа. / хэхэ/ Тэлмэнгийн каферуу оргож очоод хоноцгоосон. Хөгжилтэй л байсан юм шиг байлээ. Даан ч дараа нь Алтаа багш..... Нээрээ энэ бүх үйл ажиллагааны хажуугаар Ганцоожийн азгүйтэл / хаха/
За ингээд баярууд болж байх шиг байна даа. Эргээд энэ үеүдэд очцон юм шиг л санагдлаа. Хүүхдүүдээ! Үлгэрээ сонссон бол тавтай сайхан нойрсоорой. Ялангуяа Батна!!!

No comments:

Post a Comment