type='text/javascript'/> type='text/javascript'/>

2/25/11

Эмх замбараагүй бас хувийн бодол

Сайн байна уу? 11б-ийнхэн. 2-р семестер ороод 4дэхь(5ч юм уу? за за тэр хавьцаа) долоо хоног  дуусч байгаа ч гэсэн. Шинэ семестерээ урам зоригоор дүүрэн угтаад, хичээж суралцаад, хичээлүүддээ бүгдэд нь ОНЦ ГАРАХЫН ТӨЛӨӨ УРАГШАА! Ойрын үед их сонин юмнууд болсон ч блогтоо тэр бүр оруулж амжаагүй ээ. Тиймээс бага зэрэг хариуцлагагүй хандсандаа хүлцэл өчье.


1. Манай ангийн анхны эцэг эх Тамираа, Түмэнбаяр хоёр нилээд урт хугацаанд бие биенээсээ холдохоор болсон байсныг дээр(доод талын post-нд) дурьдсан байгаа. Тэгвэл Түмэнбаяр буцаад ирэхээр болсон гэсэн сайхан мэдээг энэ даваа гаригт буюу 2011-2-21-д Тамираагаас сонслоо.

2. Ер нь мэдэж байгаа байх гэхдээ манай ангийн анхны хүүхдэд АМИН-ЭРДЭНЭ хэмээх алдар хайрласан сурагтай. Бас хөөрхөн бүлтгэр охин байдаг гэж сонслоо.

3. Бас өнөөдөр Тэлмэнгийн төрсөн өдөр гээд ангийнхан уулзах байсан зарыг блог дээр тавиагүйд УУЧЛААРАЙ. Гэхдээ Блогоос хараад уулзалтанд ирдэг хүн байхгүй гэж үзсэн учраас ач холбогдол өгч заавал оруулахыг зорьсонгүй ээ. ( Хувийн зүгээс уулзалтанд очоогүйд уучлаарай. Манай сургуулийн эрдэм шинжилгээний хурал болоод тэрэнд суугаад тараад дахиад нэг МУИС-н МХСС-н Монгол хэл уран зохиолын тэнхимийн эрхлэгч Цэнджав хэмээх хүний Монгол хэл орчин үед ямар болсон тухай лекцийг сонсоод тэгээд л 20:00 цаг өнгөрөөгөөд тарсан учраас харанхуйд ганцаараа явахаас бага зэрэг зүрхшээгээд очихыг төдийлөн хүссэнгүй ээ. Ойлгоно гэж найдья. )

4. Ер нь ойрд аймар гоё гоё явдал надад зөндөө тохиолдоод байгаа. Тэр болгоныг бичмээр байвч энэ миний биш АНГИЙН блог учраас өөрийнхөө хувийн юмыг бичвэл зүйд үл нийцэх байх гэж бодогдоод тэгж байгаад зав гарвал ч юм уу хувийн блог нээхээс дараа жилээс хэхэ. Блог нээхээс миний залхуу хүрээд байгаа юм чинь энд хувийн юмаа биччих үү?

No comments:

Post a Comment