Би ер нь шийдлээ. Блог руу хүн орохгүй байна гэж гомдоллохоо болиноо гэж... Учир нь хэзээ нэгэн цагт хэн нэгэн нь орж л таарна ш дээ. Тэр үед нь олон посттой хөөрхөн юм байвал, хүний анхаарлыг татаж чадаад орох дуртай болтол нь хөгжүүлвэл хүмүүс аяндаа ордог болох байх аа гэж. Гэхдээ энэ миний үндсэн ажил биш сонирхлоороо бичиж байгаа учраас хангалттай хурдтай блог хөтөлж чадна гэж бодохгүй байна. Гэхдээ ядаж 7хоногт 1 пост бичиж байя.
Үнэндээ ойн тоглолт 10сарын 14-ны өдөр буюу намрын нэг налгар Баасан гаригт болсон юм. Ерийн үед би баасан гаригт 4партай байдаг л даа. Тэр үед орон судлал нөхөх сураг дуулдаад 5н пар хаяад явчиж чадалгүй. Орой нь вагоноор Түмэнжаргал, Бат-өлзий, Бат-очир, Ихбаяртай явсан. За төрөлх нутагтаа ирээд вагоноосоо буув аа. Биднийг тосохоор Бат-эрдэнэ машинтайгаа ирэв ээ. Тэгсэн Ихбаяраас бусад нь суугаад явах болсон асдаггүй ээ. Хэхэ. Тэгээд манай бөхчүүд түрэв ээ. Хамгийн хөөрхөн нь энийг хэн тос гэсэн юм бэ гээд л үглээд түрээд байсан. хэхэ. Уул нь чааваас сайхан санаа гаргаж тосох гэж ирсэн ч тэр нь хүссэнээр нь болоогүй. хаха. Бас нэг хөгжилтэй дурсамж. Маргааш нь бүгдээрээ сайхан унтаж байгаад 14:30 гэж уулзаад бөөнөөрөө сургууль орохоор тохироод салцгаав.
За маргааш нь Ихбаяр бид хоёр улаан идэвхи ирчихээд хүлээгээд байдаг. Хүмүүс ирдэггүй ээ. Тэгээд тэсгэл алдраад эмийн сан ороод дэлгүүр орох гэж байтал нөхдүүд Лхагва хэн билээ манай ангид байж байгаад шилжсэн нэг нөхрийн машинтай Бат-өлзий, Тэнүүнтамир ирээд.. Тэгээд дэлгүүр орох гээд явж байгаад Очирбат, Бат-очир, Бат-эрдэнэ, Билгүүнээтэй нийлээд тэнд бас Уянга, түүний бяцхан ханхүүтэй тааралдаад сургууль оров оо. Азаар сургуулийн гадаа Алтанцэцэг багштай таараад багш бид нарыг соёл танхимд хүлээж бай. Ийшээ явчихаад ирээд ангиа онгойлгоод оруулья гэв. За тэгээд соёл танхим орлоо... харлаа... Сургуультай холбогдолтой дурсгалтай зургуудыг тэнхим тэнхимээр нь гаргасан байлаа. Ер нь тэр загварынхны зураг л илүү их байсан даа. Тэгээд нийтээрээ зургуудыг нь үзэж байхад бүжгэн дотор Март, Билгүүнээ хоёр байсан. Өөр манай ангийнхны зураг тэнд харагдаагүй санагдаж байна. Тэгээд тэндээ цаг нөхцөөж залхаад гарч яваад Сувдбаяр багшийн ангид Отгонбаяр багш бид нарын дээд талын дээд талын ангийнхантай /Амгалантамир багшийн үе/ хамт байхыг хараад багшийгаа дуудаад ч гэж дээ. Бид нарыг ороод ир гээд тэгээд орж багштайгаа буу халав аа. Манай багш Ихбаярыг л ойрд харсангүй гээд Ихбаяр дээр хамаг анхаарлаа төвлөрүүлээд мануус сонин биш хохо. Нээрээ тэр өдөр чинь багшийн 2 нохойны төрсөн өдөр гээд багш баярын ширээнийх нь юмыг авчихсан явж байсан юм банйа. За тэгээд ангиа сулла гээд гараваа. Зааланд багш нар ч назгай авч байсан даа. Бид нар орох эрхгүй л болохоос... Багш тэгээд чаддагаараа орж ламбада хийнэ гээд л заал орсон. Бид нар сургуулиас гарч Алтанцэцэг багшийг хүлээв ээ. Үнэндээ нөхдүүд тамхи татах гэж сургуулиас гарсныг гарсан хойноо л ойлгосон. Тэгээд Соёлмаа багш Алтанцэцэг багш сургууль дотор байна гэж бид нарт чимээ дуулгаад, тэгээд удалгүй багш гараад ирсэн дээ. Ангийн түлхүүр авч ангидаа ороод суудал суудлаараа сууж хэхэ, багштайгаа хууч хөөрлөө. /Зөв байгаа сонин харагдаад байх чинь ийм үг байдаг тэ??/ Тэгээд багш гараад хэсэг хугацааны дараа Отгонбаяр багштай хоёулаа жимс, вино, бяслаг, хэвийн боов энэ тэр барьчихсан орж ирэв ээ./ Нээх хөөрхөөн манай хоёр багш,, / Гэхдээ мангар санаа зовмоор байсан л даа. Урд өдөр нь Тэнүүнтамир, Билгүүн, Ганцоож, Доржлхагва, Оюунзул, Алангуа, /нэр чинь буруу байвал уучлаарай Мартаа хэхэ/ 2 Ариунтуяа, Түвшинням, Тэлмэн мэтийн нөхдүүд ирсэн гэж байсан. Тэгээд урд өдөр нь сургуулийн тоглолт болоод нөхдүүд 2 багштай тухтай уулзаж чадаагүй юм шиг байсан. Тэгээд 3-р курсын нээх том агаа аниа нар 2 багштайгаа вино хувааж уув аа. Нээрээ 2 багшийн авчирсан юмны эх сурвалжийг хэлэхгүй бол болохгүй. Доор зааланд болж байсан багш нарын паатинаас зөөсөн. Угаасаа багш нар маань халаалттай байсны хэлэх үү?? Мань хэдийнхээ паянг яриад л инээлдээд гоё байсаан. Мэдээгүй юм аа ч мэдэж авсан. Ялангуяа Отгонбаяр багш бол тэ? тэхх. Нэг нэгээр нь түүхийг нь яриад загнадаг байсан одоо бодохоор шал хэрэггүй хүүхдүүдээ тамладаг байж.. Базараа бол одоо их л сайн наймааны авьяастай гээд 2 багш нийлж магтаад л, Отгонбаяр багшийн ангид орж байсан хүүхдүүдийн ихэнхи нь гуйлганы хүүхдүүд нэг нэг багш нар хөтлөөд ирж байсан гээд л. Тэгээд Март, Билгүүнээ 2н сүйг яриад, цаад 2н чинь эмээ нь согтуудаа сүй тавьсан байсан юм билээ. Тэгээд л багш нар орж ирээд энэ хоёрыг хамт энд суулга гэдэг байсан гээд хэхэ, Б.Солонгогын онигоо ч хаана ч яригддаг юм даа: Сүмбэр уул шиг багш минь ээ
Сүн далай шиг багш минь ээ
Сүрэг араатан шиг багш минь ээ /үнэн агуу багш аа хаха/ Отгонбаяр багш юм хойно манай Төмөгө гэж ирээд л цэвэрч ч гэл үү замбараатай ч гэл үү нэг юм хэлээд л магтаад байсан. Ихбаярын өөрчлөлтөнд бас анализ хийж хэдэн үг хэлсэн юм байна. За тэгээд нэг иймэрхүү хөгжилтэй юмнууд өч төчнөөнийг ярьсаан. Ирээгүй хүмүүс ХОХЬ ЧИНЬ. Ийм гоё дурсгалтай мөчүүдийг алдсан. Тэгээд тарахдаа 2 багш "Ирээгүй хүүхдүүдэд хэлээрэй. Гомдож байна. 70 жил дээр нь амьд байгаа ч уу үгүй юу?" гэсэн. Тэгээд тараад хөвгүүд ПС эргүүүлэх шиг болсоон. Би ч гэрийн зүг хөлгийн жолоо мушгисан. Энэ өдөр ийм л байлаа. Дурсгалтай, сайхан, хэзээ ч мартагдашгүй дурсамжийн нэг.
Мартахын аргагүй 11Б-нхэн юунаас ч илүү үнэтэй ачит багш нар болох Х.Отгонбаяр, Б.Алтанцэцэгтээ маш их ХАЙРТАЙ ШҮҮ.
Сүн далай шиг багш минь ээ
Сүрэг араатан шиг багш минь ээ /үнэн агуу багш аа хаха/ Отгонбаяр багш юм хойно манай Төмөгө гэж ирээд л цэвэрч ч гэл үү замбараатай ч гэл үү нэг юм хэлээд л магтаад байсан. Ихбаярын өөрчлөлтөнд бас анализ хийж хэдэн үг хэлсэн юм байна. За тэгээд нэг иймэрхүү хөгжилтэй юмнууд өч төчнөөнийг ярьсаан. Ирээгүй хүмүүс ХОХЬ ЧИНЬ. Ийм гоё дурсгалтай мөчүүдийг алдсан. Тэгээд тарахдаа 2 багш "Ирээгүй хүүхдүүдэд хэлээрэй. Гомдож байна. 70 жил дээр нь амьд байгаа ч уу үгүй юу?" гэсэн. Тэгээд тараад хөвгүүд ПС эргүүүлэх шиг болсоон. Би ч гэрийн зүг хөлгийн жолоо мушгисан. Энэ өдөр ийм л байлаа. Дурсгалтай, сайхан, хэзээ ч мартагдашгүй дурсамжийн нэг.
Мартахын аргагүй 11Б-нхэн юунаас ч илүү үнэтэй ачит багш нар болох Х.Отгонбаяр, Б.Алтанцэцэгтээ маш их ХАЙРТАЙ ШҮҮ.
yasn goy yum be bi mongold bsn bol ojihol blaa goy yumooo zun namg ojihloor bagsh nartaga hamt angiara gogo uulzanaa za hen j irku bj bolku shuu irku bol ireeguu huniig n .... kk
ReplyDeletegoy ymoo 70 jiler yg ochnoo say bid nar ochood so bishshd.. goy goy ah egch nar bld ochwol surtein bishuu hehe
ReplyDelete